Мюнхен хот дахь хэл соёл түгээх "Од" монгол сургууль

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэлээ хайрлан хамгаалъя.

Тоглоомын бүлэг

3-5 насны хүүхдүүдэд тоглоомын аргаар монгол хэл, соёлыг уламжлуулах, улмаар өдөр тутмын хэрэглээний үгийн баялаг сантай болгох, бусдын яриаг ойлгох, харилцан ярилцах зэрэг чадварыг бий болгох зорилттой сургалт юм.

Үндсэн бүлэг

Энэ нь тоглоомын дараахь шат ба 6-10 насны хүүхдүүдэд монгол хэлний цагаан толгой зааж бичих, унших дадлыг эзэмшүүлэх зорилгыг агуулна.

Гүнзгий бүлэг

Цаган толгойн дараахь шат болох гүнзгий бүлэгт унших, бичих, ярих чадварыг улам батжуулж, уран зохиол, түүхийн мэдлэг олгохыг нэн тэргүүнд зорино.