Хүндэт эцэг эхчүүдээ,
2019 оны хичээл энэ байранд орохыг анхаарна уу.
Arnulfstr. 197, GOROD Zentrum, 1 Etage
Хичээл сард 2 удаа, бүтэн сайн өдөр 10-12 цагын хооронд орж байна. Бид одоогоор 3 бүлэг тус тусдаа 3 багштайгаар хичээллэж байна. Хичээл 10 цагт зэрэг эхэлнэ. Хичээлийн дараа хүүхдүүд, эцэг эхчүүд хамтдаа зааланд (ESV München e.V. ) спорт хийх боломжтой байгаа.
Шинээр хүүхдээ авчрах сонирхолтой эцэг эхчүүд хичээл эхлэхээс 15 минутын урд шууд ирж болно. Манай сургуулийн хаалга танид нээлттэй. Тавтай морилно уу!