Сурах бичиг:
„Монгол хэл I“, Адмон ХХК, 2005 он
„Саадгүй уншлагын сайн ном: I анги“, М.Жавхлантуяа, Б.Батбаатар, 2013 он
1 сарын 15ны хичээл
– ь, ъ тэмдэгт үсгийн мэдлэгийг бататгах
– Монгол хэл бичгийн үүслийн түүх
– Унших дасгал
– Шинэ үгсээ үгсийн сангийн дэвтэртээ бичиж тэмдэглэх
– Цагаан толгойн үсгийн холбогдолтой шүлэг цээжлэх
1 сарын 8ны хичээл
– Шинэ үсэг: ь, ъ
– Тэмдэгт үсгүүдийг бичмэлээр бичих дадал эзэмших
– Үйл үгийн я, е, ё нөхцөлийг үндсэнд залгахад ь, ъ-н хэрэглээ
– Цээж бичиг
– „барья – баръя“ гэх бүтэцтэй 5 үг бичиж ирэх
12 сарын 18ны хичээл
– Хичээлийн эхний хагас жилийн мэдлэгийг шалгах ажил бичих
– „Мөнгөн өвөл“ дуу сурах
12 сарын 11ны хичээл
– Шинэ үсэг: Гг, Дд
– Тухайн авиаг зөв, тод хэлж сурах
– Үсгүүдийг бичмэлээр бичих дадал эзэмших
– Шинэ үсгүүдийг бусад үсгүүдтэй холбон унших
– Харилцан ярилцах
Шинэ үсгээ дуурайлган бичиж унших дасгал хийх
12 сарын 4ны хичээл
Одоогийн байдлаар үндсэн бүлэг маань нийт 35 үсгээс 19 үсгийг үзсэн байна.
Эдгээр 19 үсгээ баттай таниж, хооронд нь холбон уншиж бичих дадал хийх нь энэ хичээлийн агуулга байлаа.
Эцэг эхүүдийн туслалцаатайгаар тарааж өгсөн уншлагын материалаас 2-5 өгүүлбэрийг сонгон дараахь шатлалтайгаар дасгал хийх:
1. Сонгосон эхээ унших
2. Уншсанаа эцэг эхтэйгээ ярилцан үг бүрийн утгыг хэлэлцэх
3. Уншсан эхээ хуулан бичих
4. Эцэг эх уншсан эхээр цээж бичиг хийнэ
Эцэг эхүүдээ, тухайн хүүхэд бүр ямар үсгийг илүүтээ давтах хэрэгтэйг дэвтэр дээр нь тэмдэглэсэн байгаа. Үүнээс санаа аван эхийн сонголтонд туслахыг хүсье.
11 сарын 27ны хичээл
– Шинэ үсэг: Гг, Дд
– Тухайн авиаг зөв, тод хэлж сурах
– Үсгүүдийг бичмэлээр бичих дадал эзэмших
– Шинэ үсгүүдийг бусад үсгүүдтэй холбон унших
– Харилцан ярилцах
Шинэ үсгээ дуурайлган бичиж унших дасгал хийх
11 сарын 20ны хичээл
– Шинэ үсэг: Шш
– Тухайн авиаг зөв, тод хэлж сурах
– Үсгийг бичмэлээр бичих дадал эзэмших
– Шинэ үсгийг бусад үсгүүдтэй холбон унших
Шинэ үсгээ дуурайлган бичиж унших дасгал хийх
11 сарын 13-ны хичээл
– Зурагт дүрслэгдэн амьтныг нэрлэн богино өгүүлбэрээр тайлбарлах
– „Хавар“ эхийг унших үг тус бүрийн утгыг ярилцах
– Чөлөөт ярилцлага
10 сарын 30-ны хичээл
– Өмнөх хичээлийг мэдлэгийг шалган цээж бичиг хийх
– Хүүхэд тус бүртэй давтлага хийх
10 сарын 23-ны хичээл
– Үгийг задлан шинжилж монгол хэлний үеийн 4 хэлбэртэй танилцах
– Үзсэн үндсэн 7 эгшиг болон м, с, х, л, н, р, в хооронд нь холбож унших дасгал хийх
Өмнөх хичээл дээр тараан өгөгдсөн өгүүлбэрүүдийг уншиж үгийн бичвэрийг тогтоох
10 сарын 16-ны хичээл
– Өргөлтөт эгшиг, балархай эгшгийн тухай ухагдахуун
1. Доод хүснэгтний баруун талд буй үеэр тасласан үг, өгүүлбэрийг унших
2. Зүүн талд буй өгүүлбэрээс 5-10 сонгож бие даан үеэр таслахыг оролдох. Ингэхдээ үг тус бүрийг чангаар дуудан уншиж үеийг тогтооно.
3. Үеэр тасалсан үгсийг эцэг эх хянан засна.
4. Тасалсан үе болгон дээр дараахь тэмдэглэгээ хийнэ: x – гийгүүлэгч, o – эгшиг
Дасгалын гол зорилго:
– Зөв хурдан уншиж сурах үндсэн зарчим болох „хүүхэд үсэглэж биш үелэж уншиж байж уншиж сурдаг“-г дагах,
– Үечлэх дүрмийг хүүхэд бүр өөрийн дүн шинжилгээгээр танин мэдэх
10 сарын 9ны хичээл
– „Төл мал“ эхээр өмнөх хичээлийн мэдлэгийг бататган цээж бичиг хийх
– Үндсэн долоон богино эгшгийг авианы задлаг нийлэг аргаар, харин урт, хос эгшгийг харьцуулан жиших аргаар таниулах
– Дасгал ажил
10 сарын 2ны хичээл
– Хэн, юу гэсэн асуултад хариулагдах үгсийг ялган бүлэглэх, хэрэглэх
– Шинэ үсэг: Тт, Бб
Эдгээрийг тус бүр 2 мөр дэвтэр дээрээ бичнэ. Бичих явцдаа үсгээ дуудаж хэвшинэ.
– „Монгол хэл I“ сурах бичгээс „Төл мал“ эхийг уншин утгыг ярилцах
– Үзсэн үсэгнүүдээ үндсэн эгшгүүдтэй холбон бичих дадлыг бэхжүүлэх
– Үсэг бүр дээр 5 үг цээжлэх
– „Төл мал“ эхийг хуулж бичих
9 сарын 18ны хичээл
– Хичээлийн шинэ жилийн нээлт
– Өмнөх хичээлийн жилд үзсэн үсэгнүүдээ давтах, холбон унших, цээжээр бичих
– Чөлөөт ярилцлага
– Үзсэн үсэгнүүдийн бататгалыг шалган цээж бичиг хийх
– „Саадгүй уншлагын сайн ном“-оос нэг эхийг сонгон унших