Үндсэн ангид дараахь чадварыг олгоно:
- Дармал ба бичмэл үсгийг харьцуулах, үсгийг нүдэлж тогтоох
- Тухайн авиаг зөв, тод хэлж сурах
- Тухайн авиа орсон үг хэллэгийг олж хэлэх
- Эгшиг ба гийгүүлэгч үсгийг ялгах
- Гийгүүлэгч үсгийг богино, урт, хос эгшиг үсэгтэй холбон унших
- Үе холбон үг, өгүүлбэр унших, уншиж ойлгосноо харуулах
- Уншсанаа бусдад ярьж тайлбарлах (зөв, ойлгомжтой)
- Өгүүлбэрээс нэрлэсэн үгийг олох, тайлбарлах, асуулт тавих (хэн?, юу?, ямар?, хэд?, яав? г.м.)
- Ярихдаа үгийг үндсэн утгаар нь хэрэглэх, зарим үгийн эсрэг утгыг олох
- Өгүүлбэр зохиох (зураг ба тулгуур үг ашиглах, үгсийг байрлуулах)
- Өгүүлбэрт үг нэмж, хасах
- Зураг ажиглаж, эх зохион ярьж, бичих
Бэлтгэл ангид унших, бичих дадалд аажмаар бэлтгэж суурь бий болгоно. Үүнд:
- Дүрслэгдсэн зүйлийг нэрлэх, гадаад шинжийг нь тоочих, үйл явдлыг өгүүлэх
- Багшийн уншиж болон ярьж өгсөн үлгэр, зохиолыг сонсож ойлгох, ойлгосноо илэрхийлэх
- Өөрт тохиолдсон болон үзсэн харсан, сонссон зүйлийн тухай ярих
- Шүлэг зохиолыг цээжлэх, бусдад уран тод уншиж өгөх
- Цэг холбож, үсгийн дүрс үүсгэн бичих